СЭЛЭНГЭ: Өнөө, маргааш бороо үргэлжлэн орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Сэлэнгэ аймгийн ихэнх
сумын нутгаар өнөө маргааш бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас
сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТ-өөс анхааруулав.
Өнөөдрийн
20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр
Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойноос секундэд
6-11 метр. Агаарын температур шөнөдөө +10....+15 градус, өдөртөө +22....+27
градус дулаан байна.
Сүхбаатар
хот орчмоор үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.
Агаарын температур шөнөдөө +13....+15 градус, өдөртөө +25...+27 градус дулаан
байна.
Энэ
сарын 8-12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11, 12-нд
ихэнх сумын нутгаар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.
Хугацааны
сүүлчээр өдөртөө сэрүүснэ.