Аргентины Ерөнхийлөгч асан залилангийн хэргээр дахин байцаагдана

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-09-13 16:10:57

МОСКВА. /Sputnik/. Аргентины Ерөнхийлөгч асан Кристина де Киршнер 10 дугаар сарын 20-нд залилангийн хэргээр дахин байцаагдана.

“Киршнерийг мөрдөн байцаалтад дуудахад шаардлагатай хэмжээний нотлох баримт бий гэж шүүгч Жулиан Эрколини мэдэгджээ. Киршнерийг улсаас 5 тэрбум доллар завшсан гэж үзэж байгаа аж. Тодруулбал, Төвбанкийг мэхлэн фьючерс арилжааны зах зээлд долларын худалдах ханшийг зохиомлоор доогуур тогтоосон гэж түүнийг буруутгаж байгаа гэнэ.   

Өнгөрсөн 5 дугаар сард Төвбанкны Ерөнхийлөгч Алехандро Ваноли болон  Эдийн засгийн  сайд асан Аксель Кисильоф нарыг  уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.  

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ