БАЯНХОНГОР: Аваргын төлөөх тоглолт өнөөдөр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-23 07:54:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Нөхөрлөе, Хөгжье, Хамгаалъя" уриатай Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын сагсан бөмбөгийн төрөлд медалийн төлөө өрсөлдөх багуудын нэрс тодров. Медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр болж медалийн эзэд тодрох юм.


Медалийн төлөөх өрсөлдөх багууд: 

Хөвгүүд:

Алтан медалийн төлөө:

Дархан-Уул аймаг - Сүхбаатар аймаг


Хүрэл медалийн төлөө:

Сэлэнгэ аймаг - Орхон аймаг


Охид:

Алтан медалийн төлөө:

Баянгол дүүрэг - Орхон аймаг 


Хүрэл медалийн төлөө:

Баянхонгор аймаг - Өмнөговь аймаг


Сонирхуулахад, Спортын зарим төрлийн аваргууд шалгараад байгаа бөгөөд нийлбэр дүнгээр өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймаг тэргүүлж байна.


Холбоотой мэдээ