ӨВӨРХАНГАЙ: Хүүхдийн спортын их наадамд Өвөрхангайгаас 197 тамирчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-06-20 07:44:08

Арвайхээр /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын VII их наадам Баянхонгор аймагт эхэллээ. Засгийн газрын тогтоол, Биеийн тамир спортын улсын хорооны шийдвэрээр анх удаа орон нутагт зохион байгуулж буй тус наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 5200 гаруй тамирчин оролцож, спортын 23 төрөл, 1500 медалийн төлөө авхаалж самбаа, авьяас чадвараа дайчлан өрсөлдөнө.



Өвөрхангай аймгаас 15 төрөлд 197 тамирчин, 20 багш, дасгалжуулагч оролцож байна. Тэдгээрийн дотор Таеквандогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа тэргүүн байр, Олон улсын тэмцээнээс 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл, Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 мөнгөн медаль хүртсэн шилдэг тамирчин хүүхдүүд багтаж байна.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж наадмын нээлтэд оролцож, тамирчдадаа амжилт хүслээ. Наадам 6 дугаар сарын 19-29-нийг хүртэл үргэлжлэх аж. 



Холбоотой мэдээ