ХОВД: Гамшгийн зарлан мэдээлэх дохио дуугарч, дадлага сургууль хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-08 16:24:05

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр орон нутгийн цагаар 15.00 цагт Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо.

Тус аймгийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, байгууллагын ажилтан, алба хаагчид гамшгийн үед иргэн бүрд байх ёстой 15 нэр төрлийн зүйлс багтсан цүнх (аранз)-тэй жагсаж,  бэлтгэл бэлэн байдлаа шалгууллаа. 

Ингэснээр газар хөдлөлт, гамшиг, осол болсон тохиолдолд мэргэжлийн байгууллагууд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж шуурхай ажиллах талаар дадлага туршлагаа нэмэгдүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулах, эрэн хайх, аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд бэлтгэл бэлэн байдлаа сайжруулах боломж бүрдэж байна.   

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулийг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулдаг юм.

Холбоотой мэдээ