“Бид ББСБ” бонд гаргаж анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-08 14:38:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид “Бид ББСБ” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны нээлт, цан цохин ёслол боллоо. Тус компани нь 2004 онд байгуулагдсан цагаас санхүүгийн үйлчилгээг олон нийтэд хүргэж, 2012 онд анхны хаалттай бондыг гаргаж байсан бол өнөөдрөөс нээлттэй бондыг олон нийтэд санал болгож байна. 


Өнөөдрөөс эхлэн 6 дугаар сарын 14-нийг дуустал Монголын Хөрөнгийн биржийн арилжааны системээр дамжуулж 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий жилийн 18.5 хувийн хүүтэй, 80,000 ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг хүлээн авч буйг Монголын Хөрөнгийн биржийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан мэдээллээ. 


Холбоотой мэдээ