Бяцхан хүүхдүүд үлгэрийн баатруудтай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд аймгийнхаа төв номын санд зочилж хүүхдийн номын тасгийн үлгэрийн баатруудтай танилцлаа.
”Удахгүй болох “Номын баяр”-ыг угтаж хүүхдүүддээ насанд нь таарсан үлгэрийн номнууд хийгээд зугаатай адал явдалтай номын баатруудаас танилцуулах, сургааль үг сонсгох, цээжлүүлэх зорилгоор бяцхан аялал хийгээд явж байна. Ялангуяа“Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдүүдийн хэл яриаг нь сайжруулах, нийгмийн орчинтой танилцуулах, үлгэр сонсгох, цээжлүүлэх гээд олон ажлыг зохион байгуулдаг” гэж тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Д.Дэлгэрмөнх ярилаа.
Үүнээс гадна цэцэрлэгийн багачуудыг орон нутгийн түүхэн дурсгалт газрууд болох байгаль,түүхийн музей, театр зэрэг соёл урлагийг байгууллагуудаар тодорхой хөтөлбөрийн дагуу аялуулдаг байна.
Х.Эрдэнэбулган