“Гэгээн Муза” наадамд 60 гаруй бүтээлийг бүртгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2023-06-02 14:01:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадамд гадаад, дотоодын нийт 60 гаруй бүтээлийг бүртгэжээ. Үүнээс 23 бүтээлийг шалгаруулан нийт 4 төрлийн 22 номинацид нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр боллоо. 


Энэ талаар “Гэгээн Муза” академийн ерөнхийлөгч С.Сарантуяа, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар мэдээлэл хийлээ.


Энэ оны есдүгээр сарын 7-17 -нд болох тус наадмыг нийслэлийн Засаг даргын ивээл дор, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд, Монголын үндэсний театрын эх үүсвэрийг тавьсан Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм байна. Мөн “Нүүдэлчдийн соёл сэтгэлгээ мэргэжлийн театрын үндэс болох нь“ сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурал болох ажээ. Наадмыг Үндсэн жүжгийн ангилалд:

  • Драмын жүжгийн төрөл,
  • Хүүхдийн жүжгийн төрөл,

Бэсрэг жүжгийн ангилалд:

  • Хоёр хүний жүжгийн төрөл,
  • Нэг хүний жүжгийн төрлөөр тус тус зохион байгуулна.


“Гэгээн Муза-17” наадамд Монгол Улс, ОХУ-ын Буриад улс, Хонгконг, Япон, Словени, Гүрж, Итали, Польш, Румын, Урагвай, Буркина Фасо, Испани, Канад, БНСУ-ын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцоно. Тодруулбал, наадмын зочин шүүгчээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй шүүгчид болох Хонгконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Пун, Япон улсын Токио дахь D’UOMA ex machina театрын үүсгэн байгуулагч, найруулагч, судлаач Какумуту Ацуши, Словени улсын Любляна Младинско театрын уран сайхны удирдагч Татьяана Ажман, Гүрж улсын тайзны урлаг судлалын ухааны доктор Леван Хетагури нар урилгаар ирж оролцоно.



Наадмын хоёрдугаар шатанд өрсөлдөж буй бүтээлүүд. Драмын жүжгийн төрөлд:

“Сычуаны сайн хүн” (УДЭТ)

“Тамгагүй төр” (Херо энтертаймент групп),

“Опал” Орфей театр

“Шөнө буусан аадар” (Мөрөөдлийн театр),

“Инээмтгий хүн” (Pro театр),

“Ууган хүү” ОХУ-ын Буриадын драмын театр.

Хүүхдийн жүжгийн төрөлд:

“Миний аав супер баатар” (УДЭТ)

“Асаж буй толгод” (Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театр)

“Шидэт содны үр” (Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр)

“Хамгийн том олз” (Өвөрхангай аймгийн Хөгжимт жүжгийн театр)

“Модон зам” (Төв аймгийн “Монгол туургатан” театр).

Хоёр хүний жүжгийн төрөлд:

“Хунгийн дуу” (Монгол),

“100 иенийн тус” (Монгол),

1001 шөнийн үлгэр (Румын),

“Задлан” (Буркина Фасо)

“Рио” (Уругвай)

“Зэрлэг онгоноороо” (БНСУ).

Нэг хүний жүжгийн төрөлд:

“Хэмхэрхий дүрсүүд” (Монгол)

“Галт шувуу” (Монгол)

“Би ирлээ” (Монгол),

“Ричард III(Монгол)

“Илвад үйлдвэрлэв” (Итали),

“Элсэн цаг”, (Польш)

“Салхины сүйт бүсгүй” (Испани).

 

А.Мөнгөнтуяа

Холбоотой мэдээ