“ХАА-н маркетинг” төслөөр тусгай зориулалтын машинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-10 12:24:19

НҮБ, Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Даян дэлхийн ХАА, хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд  “ХАА-н маркетинг” төсөл манай улсын 5 аймагт амжилттай хэрэгжиж байна.

Уг төсөлд Говь-Алтай аймгаас Цогт, Цээл, Бугат сумдын Мал эмнэлэг үржлийн тасаг, нэгжүүд, тухайн сумын малчид иргэд хамрагдаж байна. Саяхан аймгийн Мал эмнэлгийн газарт малын вакциныг сумдад тээвэрлэн хүргэх тусгай зориулалтын хөргүүртэй автомашиныг  нийлүүлээд байна. Цаашид сумдыг вакцин хадгалах хөргүүртэй болгох ажээ.

Малчдыг зах зээлтэй холбох, малын ашиг шимийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэн мах, сүү, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс тариалах ажлыг дэмжин ажиллаж байгаа ажээ. Малын эрүүл мэндийн менежментийг сайжруулах, мал сүргийг эрүүлжүүлэх ажил ч хийгдэж байна.

Тасаг, нэгжүүдийн ажлыг чадваржуулах, мэдээ мэдээллийг сайжруулахын тулд суурин болон зөөврийн компютер, хэвлэгч, зургийн аппарат, дүрс өсгөгч, мал угаах мотофамп, зөөврийн хашаа, мах, сүү шинжлэх аппарат зэргийг мал эмнэлэг үржлийн 3 тасаг, 13 нэгжид олгосон байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ