ӨНӨӨДӨР: “Эрүүл Монгол хүн” үндэсний парад орон даяар болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-31 06:12:50

Тавдугаар сарын 31-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

10.00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Төсвийн тодотголыг хэлэлцэнэ.

11.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: “Эрүүл Монгол хүн” үндэсний парад фестиваль орон даяар эхэлнэ.

11.00 цагт: Захиргааны шүүхэд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа захиргааны байгууллагууд иргэдийг чирэгдүүүлж, хууль бусаар комисст өгөхөөр завдсан үйлдлийг түтгэлзүүлж буй талаар мэдээлнэ. Утас: 8882-4051, 9974-8016.

12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэндМонголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

13.00-18.00 цагт: ШУА-д: “Эрдэм хакатон-2023” үйл ажиллагааны хүрээнд инновацын төслүүдийг танилцуулна. Утас: 9971-7977.

14.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Тамхины эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан “Дэлхийн тамхигүй өдөр-5.31 бүтээлийн тэтгэлэг гардуулах ёслол болно.

16.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: "The Нu" хамтлаг сэдэвт шуудангийн маркны нээлт болно.




Холбоотой мэдээ