Номхон далай дамнасан чөлөөт худалдааны гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-06 10:29:01

АТЛАНТА. /NHK/. Номхон далай дамнасан чөлөөт худалдааны түншлэлийн талаарх хэлэлцээнд 12 орон оролцож, өргөн хүрээтэй гэрээ байгууллаа гэж АНУ-ын худалдааны төлөөлөгч Майкл Фроман мэдэгдлээ.

12 орны Худалдааны сайд нар өчигдөр АНУ-ын Атланта хотод хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал хийжээ.

Таван жил эрчимтэй хэлэлцсэний үр дүнд гэрээг байгууллаа гэж хурлыг даргалсан Фроман мэдэгдсэн байна. Энэ гэрээний хүрээнд Ази-Номхон далайн бүс нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг бий болгон, бүх талын харилцааг бэхжүүлж, шинэ санаачилгыг дэмжих юм гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, ХХI зуунд тулгамдсан худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах асуудлыг уг гэрээгээр зохицуулна гэжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд