ГОВЬ-АЛТАЙ: Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн сургалт Алтай хотноо болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-25 10:44:35

Есөнбулаг /МОНЦАМЭ/. “Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-д Говь-Алтай аймгийн 60 гаруй эрх зүйн хөтөч хамрагдлаа.


Аймгийн ЗДТГ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалт”-ыг энэ сарын 23-нд Алтай хотноо зохион байгуулав.


Сургалтыг Хууль зүйн ухааны доктор /PhD/, профессор Ц.Цэлмэг, Монголын Хуульчдын холбооны сургагч багш, хууль зүйн ухааны магистр Г.Оюунболд, ХЗҮХ-ийн арга зүйч багш, хууль зүйн ухааны магистр Д.Цэцэгдарь нар чиглүүлэн зааж, тус аймгийн 58 эрх зүйн хөтөч хамрагдсан тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.


Сургалтад хамрагдсан эрхзүйн хөтчүүд хүрээлэн буй орчны Олон улсын конвенц, Монгол Улсын байгаль хамгаалах хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэл авсан аж. Мөн хуулиар хамгаалагдсан, хүрээлэн буй орчинтой холбогдох субьектив эрхээ эдлэх, зөрчигдсөн тохиолдолд хэрхэн сэргээлгэх, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах, энэ салбарын шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чадавхид суралцсан тухай холбогдох албанаас мэдээллээ.


Холбоотой мэдээ