ГОВЬ-АЛТАЙ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-23 13:32:59

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бороо, цас орж, салхи шуургатай, сэрүүхэн байх тухай УЦУОШТ-өөс мэдээлэв.


Тодруулбал, энэ сарын 24, 25, 26-нд нутгийн зарим хэсгээр, 27-нд Алтайн уулархаг нутгаар бороо, цас орох аж. Салхи ихэнх хугацаанд 5-10 метр, 24, 27-нд Алтайн салбар уулсаар, 25, 28-нд говь, талын нутгаар 13-15 метр хүрч ширүүснэ. 


Мөн хугацаанд агаарын температур 23-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө -1 -6 градус хүйтэн, өдөртөө +9 +14 градус дулаан, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9 +14 градус, өдөртөө +21 +26 градус, бусад нутгаар шөнөдөө +4 +8 градус, өдөртөө +11 +16 градус дулаан байх ажээ.

Холбоотой мэдээ