СЭЛЭНГЭ: Нийслэл хотын 7 дахь нүүдлийн туурь Ерөө суманд бий

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2023-05-19 10:13:08

Сүхбаатар/МОНЦАМЭ/.Нийслэл хотын 7 дахь нүүдлийн туурь үлдсэн газар бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь “Дааган дэл” хэмээх ариун дагшин газар юм.

 

Түүнийг гэрчилж 2003 оны 10-р сарын 16-ны өдөр Ерөө сумын 1-р багийн нутаг "Дааган дэл" нэртэй газарт дурсгалын гэрэлт хөшөөг босгожээ.

 

Монгол Улсын Нийслэл түүхэндээ 16 удаа нүүдэллэж байсан нь түүх шаштирт бичигдэн үлдсэн байдаг. Тэгвэл энэхүү их нүүдэллийн 7 дахь нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Дааган дэл” хэмээх ариун дагшин нутаг устай түүхээр холбогджээ.

 

Тодруулбал нийслэл нүүдэллэж байсан анхны дурсгалын гэрэлт хөшөөг 1999 онд "Ширээт цагаан нуур"-т босгож байсан байна.

Харин 1719-1720 онд Ерөө сумын Дааган дэл хэмээх ариун дагшин газар Нийслэл хүрээ 7 дахь удаагаа нүүдэллэж байсныг гэрчилж ийн Ерөө сумын 1-р багийн нутаг болох "Дааган дэл"-д энэхүү дурсгалын гэрэлт хөшөөг босгосноор түүхэнд үлдээжээ.

 

Одоогоос 376 жилийн өмнө буюу 11-р жарны тэртээх Шарагчин туулай жил Түшээт хаан Гомбодоржийн хөвгүүн Занабазарын Монголын бурхан шашны тэргүүн Богд гэгээнд өргөмжилж, Улаанбаатар хотын үүсэл "Өргөө" хотыг Их Монгол уулын бэл дэхь үзэсгэлэнт Ширээт цагаан нуурын бэл хөвөөнд байгуулсан байдаг.

 

Тэр цагаас Монгол Улсын Нийслэл нийт 16 удаа нүүдэллэж байсан түүх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Соёлын төвийн түүхэн архивт хадгалан байна.

 

Холбоотой мэдээ