СТАТИСТИК: Ажиллах хүчний тоо 4.1 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-05-17 15:10:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч, 916.5 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна.


Ажиллах хүчний 93.4 хувь буюу 1.1 сая нь ажиллагчид байна. Энэ тоо өнгөрсөн оны мөн үеэс 17 мянгаар, өмнөх улирлаас 47 мянга буюу 4.1 хувиар буурчээ. Ажилгүй хүний тоо 25.6 мянгаар буюу 24.5 хувиар мөн буурч, харин ажиллах хүчнээс гадуурх хүн ам 23.6 мянгаар буюу 2.6 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдээллээ.


Хөдөлмөрийн статистик мэдээллийг ҮСХ-ны Ажиллах хүчний судалгааны дүнгээс гаргадгийг тус хорооны Бодлого, гадаад харилцааны хэлтсийн ахлах статистикч С.Норов тодотголоо. 


Холбоотой мэдээ