Үс унах нь эрчүүдийн дур булаам байдлыг алдагдуулдаг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-09-08 14:22:58

БАКУ. /Azertac/. Толгойн үс унахаас эр хүн бүр айж явдаг нь учиртай бөгөөд халзрах нь тэдний дур булаам байдлыг нь бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Эрдэмтэд нэгэн эрэгтэй хүний толгойд үс шилжүүлэн суулгасны дараа тэрбээр илүү залуухан, дур булаам төрхтэй болж ажил төрөлдөө амжилт гаргаж эхэлсэн байна.

“Jama Facial Plastic Surgery” сэтгүүлд судлаачдын бичсэнээр, үс нь унасан хүн үс шилжүүлэн суулгуулсны дараа бусдын нүдэнд илүү залуу, илүү дур булаам харагдаж байсан аж.

Үс шилжүүлэн суулгасан хүний нүүр царайг үсгүй байх үеийнхтэй нь харьцуулахад, шинэ төрх нь илүү ойртож дотносож болохуйц итгэлийг танихгүй хүмүүст төрүүлсэн байна. Ийм шинэ төрх байдал нь хүмүүс ажил дээрээ болон нийгэмд амжилт гаргахад маш чухал үүрэгтэй болохыг судалгаа харуулсан байна.   

Өмнөх судалгаанд дурдсанаар, халзан хүн халзан бус хүнтэй харьцуулахад илүү ширүүн, илүү хүч чадалтай харагддаг болох нь тогтоогдож байсан. Насанд хүрсэн хүн үсээ хуссанаар илүү өндөр бас илүү хүчирхэг харагддаг болохыг Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Энэ нь мөн эрүүл мэндэд ч ашиг тустай ажээ.

Залуу насандаа үс нь унасан хүмүүс насны эцэст түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх магадлал 45 хувиар бага байдаг болохыг Вашингтоны Их сургуулийн эрдэмтэд олж тогтоосон байна.

Үс нь нэлээд их унадаг эрэгтэй хүмүүсийн эр бэлгийн эсийн тоо хэмжээ 60 хувиас доогуур байдаг аж. Өөр нэгэн судалгаанаас харвал, залуу байхад нь үс нь унасан хүмүүсийн үр тогтоох чадвар муу байж магадгүй гэнэ.  

Х.Сарнай

Холбоотой мэдээ