Махны ханш өнгөрсөн жилийн намрынхтай адил байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-07 11:37:42

Мандалговь хотын хүнсний захад махны үнэ өнгөрсөн намрын өдий үеийнхтэй адил түвшинд байна. Тодруулбал, хонины мах нэг кг нь 3300- 3500, ямааны мах 3200, адууны шулсан мах нэг кг нь 6000, ястай нь 4500 төгрөгийн ханштай байна.

Энэ жил махны ханш мөн л доогуур байгаа нь малчдын ахуй амьдралд хүндээр тусч байгааг малчид хэлж байна. Хөдөөгийн суманд махны ханш аймгийн төвийнхөөс бага, жишээлэхэд, Дэлгэрхангай суманд шүдлэн ямаа 35 мянга, эр ямаа 55 мянга, төлөг 50 мянган төгрөгийн ханштай байгаа бөгөөд малчид хүүхдийнхээ хичээлийн бэлтгэл, хувцас хэрэглэлийг хангахад дор хаяж 10 хонь нядлан худалджээ.  

Махны ханш ийм доогуур байгаа нөхцөлд малчид өвс тэжээл худалдан авах, өвөлжилтийн бэлтгэлээ базаах, оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх зэргээр бэлэн мөнгөний хэрэгцээгээ хангахад ихээхэн бэрхшээлтэй байгааг хэлж байна.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ