Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 91 хувьд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-09-07 09:47:02

Говь-Алтай аймгийн хэмжээгээр ерөнхий боловсролын системд 2016 онд 18,5 тэрбум төгрөгийн төсөв батлагдснаас 12.1 тэрбум төгрөгийн санхүүжилт байгууллагуудад олгогдож зориулалтын дагуу зарцуулаад байгаа ажээ.

Энэ онд 77.0 сая төгрөгийн хөрөнгөөр байгууллагууд урсгал засвараа хийж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангажээ. Сургуулийн өмнөх боловсролд 6.0 тэрбум төгрөгийн төсөв батлагдснаас 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгджээ. Тус аймгийн хэмжээнд нийт цэцэрлэгт 14.7 сая төгрөгний урсгал засвар хийсэн байна. Энэ хичээлийн жилд боловсролын чиглэлээр шинэчлэн батлагдсан хөтөлбөр, журмыг сурталчилж хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулан, хүүхэд бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх тэргүүн туршлага бүхий арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлж, сайн хичээл, үйл ажиллагааны соёлыг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын түвшинд төлөвшүүлэн хөгжүүлэх гол зорилтыг дэвшүүллээ.

Мөн бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, хамран сургалтыг сургуулийн өмнөх боловсролыг 91 хувь, бага, дунд боловсролыг 98-иас дээш хувьд хүргэхээр ажиллаж байна.

                                                                                      Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ