ХӨВСГӨЛ: Танхилхан цэцэрлэгийн хамт олон үлгэрийн хичээлд зориулан 800 гаруй бүтээл хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-04-19 10:25:27

Мөрөн  /МОНЦАМЭ/.  Мөрөн сумын Танхилхан 9-р цэцэрлэгийн хамт олон  Монгол уламжлал-Өв соёл”  хөтөлбөрийн хүрээнд монгол ардын 35 үлгэрээр “Үлгэрийн баатруудыг бүтээцгээе” бүтээлч ажилд  идэвхтэй оролцож 800 гаруй бүтээл хийжээ.


Аяны хүрээнд нийт 35 үлгэрийн дүрийг 7 төрлөөр бүтээж, шинээр 42 онцлог ном, 8 ширхэг  ширэм буюу экран, 60 ширхэг тоглоом, 140 дүрээр ширээний театр,  163 дүрээр хуруун хүүхэлдэй, 155 дүрээр сүүдэр жүжиг, 150 хувцас, 107 баг, нийт 860 ширхэг  бүтээл хийсэн байна.



Ийнхүү бүлэг бүрд танилцуулагдах монгол ардын болон бусад орны үлгэр домгийг 7 төрлөөр бэлтгэн хэл яриа, урлаг уран сайхны төвүүдийн хэрэглэгдэхүүний тоо нэмэгдэж, чанарт ахиц гарсан байна.



Мөн хэл ярианы хичээлийн чанар, үр дүнд ахиц гарч,  ярих, сонсох, унших, бичих, жүжигчлэн тоглох, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвар хөгжин, урлаг уран сайхан, гоо зүйн хүмүүжилд эергээр нөлөөлж байна.  Бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд монгол ардын үлгэр,  домгийг нас бүрд нь тохирсон агуулгаар таниулж,  өв соёл, ёс заншлаасаа суралцаж байгаа ажээ.

 

 

Холбоотой мэдээ