Ойрын өдрүүдэд бороо орж, сэрүүхэн байх нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-09-06 11:48:27

Ойрын хоногуудад төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Маргааш зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, энэ сарын 8-нд баруун болон зүүн, 9-нд төв, говь, зүүн, 10-нд говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи 7-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 

Ж.Болор

Холбоотой мэдээ