ДОРНОГОВЬ: Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-10 10:07:16

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан өнөөдөр эхэллээ.

Хуралдаанаар 2023 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах, Сайншанд сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл хүлээн авах тов батлах, мал маллагааны бүс тогтоох тухай зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Сайншанд сумын ЗДТГ-аас ОНХС-гийн санхүүжилтээр 2023 онд 960 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ хэмээн албаныхан мэдээлэв.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан улиралд нэгээс доошгүй хуралдаж байхаар заасан юм. 


Холбоотой мэдээ