ДОРНОГОВЬ: Хаврын мод тарих ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт шороон шуургатай тэмцэх ажлын хүрээнд энэ хаврын мод тарих ажил Дорноговь аймагт эхэлж байна.
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сайхандулаан сумын ЗДТГ төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн 1200 модны суулгацын нүх ухаж мод тарих ажлыг сумын ЗДТГ, Соёлын төв, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид хүүхдүүдийн хамт эхэлжээ. Албаныхан модны нүхийг тогоолон ухаж, цэнэг усалгаа хийсэн байна.
Дорноговь аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 20 сая
мод тарихаар амлалт өгч, гэрээ байгуулаад байгаа юм.