ДОРНОГОВЬ: Хотын өнгө үзэмжийг сайжруулж, ногоон байгууламж нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-06 08:25:51

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас ОНХС-ийн санхүүжилтээр 2023 онд 960 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ.

Тухайлбал, гэр хороололд гэрэлтүүлэг нэмэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд модны суулгац худалдан авах, гудамж, талбайд ангилан ялгах хогийн сав хийж байрлуулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн мобайл технологи нэвтрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шаардлагатай байршилд камер суурилуулах, "Манай орц" зэрэг ажлыг гүйцэтгэх аж.

Энэ онд говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 2020 жилийн ой тохиож байгаа бөгөөд  ойн хүрээнд Сайншанд хотын өнгө үзэмжийг сайжруулж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах зэрэг томоохон ажлыг иргэдийн оролцоотой  өрнүүлнэ хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ