ДОРНОГОВЬ: Хүн амын 30 хувь нь 18-35 насныхан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-03 12:08:33

Сайншанд /МОНЦАМЭ/. Хотоо хөгжүүлэхэд, амьдарч буй орон нутагтаа тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сайншанд сумын ЗДТГ-аас “Залуусын оролцоо-хотын хөгжил-2023” чуулган зохион байгуулж залуучуудаа урьж оролцуулжээ.

Дорноговь аймаг 2022 оны жилийн эцэст 71812 хүн амтай болсон ба тэдний 30 хувь нь 18-35 насны залуус байна. Харин Сайншанд сумын хэмжээнд 18-35 насны 7379 иргэн байгаа юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх, хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хангахад залуусын бодол санааг сонсох, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тухайн салбартаа манлайлах, залуусын тулгамдаж буй бусад асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцох боломжийг эрэлхийлэх зэрэг олон асуудлыг залуус ярилцсан байна.

Аливаа асуудлыг шүүмжлэх бус харин тухайн асуудалд залуус өөрсдөө оролцож байж нийгмээ өөрчлөх ёстой гэдгийг оролцогчид хүлээн зөвшөөрчээ.

Холбоотой мэдээ