Сурагчид “Оюунлаг Хөвсгөл” гэсэн лого бүхий дүрэмт хувцсаар жигдэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-02 21:36:12

Хөвсгөл аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын  захиалгаар сурагч бүхэн энэ хичээлийн жилээс “Оюунлаг Хөвсгөл” гэсэн лого бүхий сурагчийн дүрэмт хувцсаар жигдэрнэ.

“Оюунлаг Хөвсгөл” лого нь мэдлэг боловсрол, эрдэм оюуныг дээдлэн, үндэсний өв соёлоо өвлөн хүндэтгэж, хичээн суралцахуйн бэлгэдлийг агуулсан гэнэ. Тус аймгийн хэмжээнд 25000 сурагч суралцаж байгаагийн 80 гаруй  хувь нь дүрэмт хувцсаар хангадсан байна. Одоогоор шинэ лого бүхий дүрэмт хувцсыг “Торгон хийц” компани үйлдвэрлэн нийлүүлж байгаа бөгөөд хуучин лого бүхий дүрэмт хувцастай  хүүхдүүд зөвхөн лого шинээр худалдан авч ижилсэх боломжтой ажээ.

 Б.Гантуяа 

Холбоотой мэдээ