БАЯН-ӨЛГИЙ: Сар шинийн баярын өдрүүдэд 20 хүүхэд мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-02-24 12:16:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сар шинийн баярын өдрүүдэд 20 хүүхэд мэндэлжээ.

Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр 6, 22-нд 10, 23-нд 4 хүүхэд төрсөн байна. Эдгээр хүүхдүүдийн 10 нь эмэгтэй, 10 нь эрэгтэй бөгөөд 19 нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт, 1 нь Баяннуур сумын эмнэлэгт төржээ.


Амаржсан эхчүүд болон хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж.

Холбоотой мэдээ