ӨНӨӨДӨР: Монгол-Оросын аялал жуулчлалын форумын хүрээнд сэтгүүлчдийн уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 16-ны өдөр болох үйл явдлын тойм:
08.30 цагт: "Улаанбаатар" чуулгын байранд: Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2 дахь өдрөө үргэлжилнэ.
08:30
цагт: “Блю Скай”
зочид буудалд "Стандарт-хөгжил" сэдэвт уулзалт болж, БХБЯ, БСШУЯ, ЭМЯ-наас салбар
салбарын стандартын талаар танилцуулна. Утас: 9111-8403.
11.00 цагт: Монголын
бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц лам Батцагаан цогчэн дуганд "Үзэсгэлэн
болгогч" хэмээн усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлнэ. Утас:
8804-8481, 9888-0050.
11.30
цагт: “Монгол
ньюс” мэдээллийн төвд Засгийн газрын үйл ажиллагааны талаар "Дижитал Монгол либерти" ТББ-аас мэдээлэл хийнэ.
16.00 цагт: ГХЯ-нд: Монгол-Оросын аялал жуулчлалын форумын хүрээнд хоёр улсын сэтгүүлчдийн уулзалт болно.