Төрийн албан хаагчид Японд магистрантурт тэтгэлгээр суралцах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-31 14:38:22
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Нутгийн Удирдлагын ордонд төрийн албан хаагчдад зориулсан “Япон улсын магистрантурт суралцах тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаарх сургалт боллоо.  

“Хүний нөөцийн Хөгжлийг дэмжих / JDS/ Тэтгэлэгт хөтөлбөр”-ийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсын Засийн газраас хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн зорилго нь төрийн албан хаагчдыг Японы улсын их, дээд сургуульд хоёр жилийн хугацаатай  магистрантурт суралцуулна.  Жилд 20 хүнийг сонгон шалгаруулах бөгөөд 2017 оны элсэлтээ зарлаж үүнтэй холбоотойгоор Орхон аймагт сургалт зохион байгуулав. Сургалтаар, төрийн албан хаагчдад тавигдах шаардлага болон Япон улсын их, дээд сургуулийг танилцууллаа. Уг хөтөлбөрт хамрагдахыг хүсэгч нь 25-39 нас, бакалаврын зэрэгтэй, төрийн байгууллагад үндсэн албан хаагчаар 2-оос дээш жил ажилласан, англи хэлний  TOEFL iBT 61/ ITP 500/ IELTS 5.5-аас дээш оноотой байх шаардлагатай ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ