Yomiuri: Японы Ерөнхий сайд Украинд айлчилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-01-22 11:56:35

ТОКИО. /Yomiurin/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх сарын дундуур Украинд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийж магадгүй гэж “Yomiuri Shimbun” сонин эх сурвалжуудаас эш татан өнөөдөр мэдээлжээ. 


Уг хэвлэлд бичсэнээр, Японы Ерөнхий сайд мөн байлдааны ажиллагаа болсон Украины бүс нутгуудад очиж, мөн В.Зеленскийтэй уулзсаныхаа дараа ОХУ-ыг буруушаасан мэдэгдэл гаргахаар төлөвлөж байна.  


Япон улс энэ жил “Долоон бүлэг”-ийг (G7) даргалж байгаатай холбооотойгоор К.Фүмиогийн хувьд Украины нутаг дэвсгэрт хийх айлчлал нь зайлшгүй шаардлагатай бөгөөд улс төрийн ийм алхам нь Украинд дэмжлэг үзүүлэхэд Японы Засгийн газар оролцож байгаагийн нэг илрэл болох ёстой. Гэсэн хэдий ч Японы эрх баригчид ийм айлчлалын аюулгүй байдалд эргэлзэж байна гэж “Yomiuri" сонинд бичжээ.


Японы эрх баригчид аюулгүй байдлыг хангах үүднээс айлчлалыг гуравдагч орны нутгаар дамжуулан зохион байгуулах боломжийг судалж байгаа аж. Хамгийн боломжит хувилбар нь Украинтай хөрш зэргэлдээ орших Польшийн нутаг дэвсгэрээр дамжих юм. Үүнээс гадна, нэгдүгээр сарын 23-нд эхлэх Японы парламентын чуулганы үеэр Ерөнхий сайдын ажилд саад учруулахгүйн тулд К.Фүмиогийн айлчлал амралтын өдрүүдэд болж магадгүй байна. 


Холбоотой мэдээ