“Apple” компани шинэ компьютеруудаа танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-18 17:39:39

ВАШИНГТОН. /CBNC/. “MacBook”, “Mac mini” загваруудад нь зориулсан өнөөдрийг хүртэлх “Apple”-ийн хамгийн "хүчирхэг" процессорууд болох “M2 Pro” эсвэл “M2 Max” чипний сонголттойгоор худалдаж авах боломжтой шинэ “Mac” компьютеруудаа “Apple”  компани мягмар гарагт танилцууллаа.


Тодруулбал, тус компани "M2 Pro", "M2 Max" процессороор тоноглогдсон, 14 ба 16 инчийн шинэчлэгдсэн “MacBook Pro” зөөврийн компьютеруудыг танилцуулсан байна. “Apple” мөн “M2” эсвэл “M2 Pro” чипийг дэмждэг “Mac mini” компьютерт хийсэн шинэчлэлтээ танилцуулжээ. Тус компани “Intel” чиптэй “Mac mini” загвараа худалдаанд дахин гаргахгүй бөгөөд энэ нь “Intel” процессортой хамгийн сүүлийн компьютер нь “Mac Pro” загвар гэсэн үг юм. 


“M2” чиптэй “Mac mini” загварын үнэ 599 ам.доллароос (өмнөх хувилбараас 100 ам.доллароор хямд) эхлэх бол “M2 Pro” чиптэй нь 1.299 ам.доллароос эхэлнэ. 16 инчийн “MacBook Pro” компьютер нь хамгийн хямддаа 2.499 ам.долларын үнэтэй байх бөгөөд мягмар гаргаас эхлэн захиалга авч, нэгдүгээр сарын 24-нөөс хэрэглэгчид хүргэх аж.



Холбоотой мэдээ