ГОВЬ-АЛТАЙ: Өнгөрсөн онд 1037 эх амаржиж, 1043 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-01-09 13:20:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар 1037 эх амаржиж, 1043 хүүхэд төржээ.

Тодруулбал, 2022 оны байдлаар 1037 эх нярайлж өнгөрсөн оны мөн үеэс 252 тохиолдол буюу 19.5 хувиар буурсан байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 555 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оны мөн үеэс 198 тохиолдлоор буурсан нь Нэгдсэн эмнэлэгт төрсөн эхийн 56.2 хувийг эзэлж байгаа аж. 

2022 оны жилийн эцсийн байдлаар жирэмсний хяналтад шинээр 923 жирэмсэн эмэгтэй хамрагдсан ба 89.3 хувь нь эхний 3 сартайд, 9.5 хувь нь 4-6 сартайд, 1.2 хувь нь 7 ба түүнээс дээш сартайд тус тус хяналтад оржээ. 

Сонирхуулахад, амьд төрсөн хүүхдийн 578 буюу 55.4 хувь нь хүү, 465 буюу 44.6 хувь нь охин байна. Тэдгээрийн 6.3 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн тухай аймгийн ЭМГ-аас танилцуулав.


Холбоотой мэдээ