“Эрдэнэс Тавантолгой” тээврийн С зөвшөөрлийг шинээр олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-09 12:00:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн улс хоорондын тээвэрлэлтийн С зөвшөөрлийг олгож эхэлнэ. Энэ нь нүүрсийг хилийн үнээр экспортод гарган худалдан борлуулахтай холбоотой үйл ажиллагаа. Энэ талаар Засгийн газрын 362 дугаар тогтоолоор тусган үүрэг болгосныг “ЭТТ” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээллээ.

С зөвшөөрлийг “ЭТТ” ХК-иас уул уурхайн олборлолт болон экспортын үйл ажиллагаа эрхлэх компани, ААН-үүдэд олгохоор ЗТХЯ, АТҮТ шийдвэрлэжээ. Зөвшөөрлийг ААН-үүдэд ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод байдлаар Төрийн худалдан авах агентлагаас зарласан тээвэрлэлтийн сонгон шалгаруулалтыг дүгнэн олгох аж. Ингэснээр С зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл ил тод, нээлттэй болж байна.


Ингэхдээ Цагаанхадны нүүрс ачиж буулгах терминалуудад уурхайн амны нөхцөлөөр борлуулсан нүүрсийг хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай учир энэ талын С зөвшөөрлийг ирүүлсэн хүсэлтэд хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь ө
нгөрсөн онд уурхайн амны нөхцөлөөр худалдсан нүүрс Цагаан хаданд овоорсонтой холбоотой. Тодруулбал, худалдан авагч нь хэдийнэ авсан, Цагаан хаданд овоороод буй 2.7 сая тонн нүүрсийг гаргахад 2982 зөвшөөрлийг олгож дуусгаад цааш биржийн нөхцөлөөр зөвшөөрлийг өгөөд явах ажээ.


1698 зөвшөөрлийг биржээр арилжих нүүрсийг хил нөхцөлөөр ААН-үүд өөрсдөө тээвэрлэлтээ хийхэд зориулан нэгдүгээр сарын 18-нд тээврийн тендэрээ нээж шалгарсан компаниудад олгоод явах нь.

“Шинээр олгох С зөвшөөрөлд ямар шаардлага, шалгуур тавьж байна” гэсэн асуултад, “ЭТТ” ХК-ийн БЭТ Ж.Ганбат, олгох зөвшөөрлийн мэдээллийг вэбсайтад ил болгож буй учир тэндээс шалгуур үзүүлэлт, хэний мэдлийн компани гэдгийг нээлттэй мэдэж болно. Бид Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос баталж битүүмжилсэн тээврийн ба АТҮТ-ийн нэгдсэн системд бүртгэгдсэн, журмынхаа дагуу хүсэлтээ ирүүлж, шалгуураа хангасан тээвэрлэлтийн ААН-үүдийг хянаж шалгаад олгоод явна гэв. Харин тээвэрлэлтийн үнэ тарифын хувьд 20-30 хувиар нэмж тодотгох хүсэлтээ албан ёсоор тавиад буйг дуулгалаа.  




Ирүүлсэн хүсэлтийн тоо олговол зохих зөвшөөрлийн тооноос давж буй учир хүсэлт ирүүлсэн бүх ААН-д ижил зарчмаар шударгаар хуваарилахаа “ЭТТ” ХК-иас мэдэгдлээ. Энд олон нийтийн хяналтыг хангах, ил тод байлгах үүднээс тээвэрлэлт болон С зөвшөөрөлтэй холбоотой бүх мэдээллийг "ЭТТ" ХК-ийн ett.mn цахим хуудаст нээлттэй байршуулжээ.

Монгол Улс энэ оноос эхлэн шинээр экспортод гаргах нүүрсийг хил нөхцөлөөр, биржийн журмаар, цахимаар ил тод нээлттэй арилжиж борлуулна. УУХҮ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг “ЭТТ” ХК болон Монголын Хөрөнгийн биржтэй хамтран бэлтгэл ажлыг хангаж, энэ оны 2 дугаар сарын 1-нээс хийхээр төлөвлөж байна.


Тодруулга: С гэдэг нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд олон улсын байнгын ачаа тээврийн хил нэвтрэх, автомашинаар гүйцэтгэх зорчих (үнэт цаас бүхийзөвшөөрөл аж. Энэ оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрлөөр буюу өнгөрсөн оныхоор явж, түүнээс хойш шинэ зөвшөөрлийг олгож явна. С зөвшрөөлийг өмнө нь АТҮТ-өөс олгож байжээ. Энэ оны эхний улиралд нийт 7800 С зөвшөөрөл олгохоос 60 хувь буюу 4650 нь “ЭТТ” ХК-ийн тээвэрлэлтэд хамаарч байна. 

Холбоотой мэдээ