Байгууллагуудын 70 хувь нь хаягаа монгол бичгээр бичүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-29 23:49:14

Төрийн болоод төрийн бус байгууллагууд гаднах хаягаа монгол бичгээр бичих журам гарснаас хойш Булган аймгийн төв Булган сумын нийт байгууллагуудын 70 хувь нь гаднах хаягаа монгол бичгээр бичээд байна.

Гэвч ихэнх нь холоос харахад уншиж боломжгүй жижигхэн бичжээ.  Ихэнх байгууллага хаягаа Улаанбаатар хотноо монгол бичгээр хаяг бичдэг газруудад хийлгэсэн байна. Харин Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг Хөдөлмөрийн яамны харьяа МСҮТ нь хаягаа томоор буюу сургуулийн байрныхаа нэг ханыг дүүртэл бичсэн нь хамгийн том хаяг юм байна.

Эднийх хоёр жилийн өмнө энэхүү хаягаа хийлгэжээ.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ