Эрдэс бүтээгдэхүүний экспорт 108 хувийн гүйцэтгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хилээр өнгөрсөн 7
хоногт 1.011.5 мянган тонн нүүрс экспортлоод байна. Үүнд:
- 7.776 автомашин,
- 1.646 чингэлэг гарчээ.
Дээрх дүнг өнгөрсөн оны мөн
үетэй харьцуулахад нүүрсний экспорт 6 дахин өсжээ.
Оны эхнээс 30.295.5
мян.тонн нүүрс гарснаар нүүрс экспорт
өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 90 хувиар өсөв.
Зэс: Өнгөрсөн 7 хоногт 481
автомашин, 320 чингэлэг экспортод
гарчээ. Оны эхнээс 1.409.6
мян.тоон зэсийн баяжмал экспортолсон
нь өнгөрөгч оны мөн үеэс 11.3 хувийн өсөлттэй байна.
Төмрийн хүдэр: 10
автомашин, 919 чингэлэг буюу оны эхнээс нийт 4,607.2 мян.тонн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны
мөн үеэс 35 хувиар буурчээ.
Алт: Монголбанк
оны эхнээс өнгөрсөн 7 хоногийн
байдлаар 22.50 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар
өссөн үзүүлэлт болж буйг УУХҮЯ-наас мэдээллээ.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт: дунджаар 108 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал:
- нүүрс 168.3 хувь,
- зэсийн баяжмал 116.2 хувь,
- төмөр 91.1 хувь,
- алт 112.5 хувь,
- газрын тос 73.5 хувь,
- цайр 137.6 хувь,
- хайлуур жонш 55.9 хувь тус тус байна.