Улсын хэмжээнд 71.1 сая мал тоологджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-28 14:51:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мал тооллогын энэ оны урьдчилсан дүн гарч, оны эцэст улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологдлоо. Энэ нь хамгийн өндөр үзүүлэлт болж буйг ҮСХ-ноос мэдээллээ. Өмнө нь 2019 онд 70.9 сая толгой мал тоологдсон нь хамгийн дээд үзүүлэлт болж байжээ. 2022 оны жилийн эцэст, нийт мал сүрэгт:

  • Адуу 4.8 сая, 6.8 хувь,
  • Үхэр 5.5 сая, 7.7 хувь,
  • Тэмээ 470.4 мянга, 0.7 хувь,
  • Хонь 32.7 сая, 46 хувь,
  • Ямаа 27.6 сая, 38.8 хувийг эзэлж байна.



Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:

  • Хөвсгөл аймаг 6.3 сая толгой мал
  • Архангай аймаг 5.9 сая толгой мал
  • Төв аймаг 5.11 сая толгой мал
  • Хэнтий аймаг 5.1 сая толгой мал
  • Сүхбаатар аймаг 4.6 сая толгой мал тоолуулжээ.

Сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал:

  • 2013 онд 45.1 сая
  • 2014 онд 51.9 сая
  • 2015 онд 55.9 сая
  • 2016 онд 61.5 сая
  • 2017 онд 66.2 сая
  • 2018 онд 66.4 сая
  • 2019 онд 70.9 сая
  • 2020 онд 67 сая
  • 2021 онд 67.3 сая толгой мал тоологдож байв.
Холбоотой мэдээ