Элчин сайдаа солихыг Саудын Аравигаас шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-29 12:34:37

БАГДАД. /Anadolu/. Багдадад суугаа Элчин сайд Тамер Аль-Сабханыг солихыг Саудын Арави улсаас Иракийн Гадаад хэргийн яам шаарджээ.

Иракийн шиитийн журамт цэргүүд өөрийг нь хөнөөхөөр хуйвалдаж байна гэж Элчин сайд мэдэгдсэнээс нэг долоо хоногийн дараа Иракийн ГХЯ түүнийг солихыг шаардлаа.

Гэхдээ элчин сайдыг татан авч, түүнийг солих хүсэлтийг чухам ямар учраас гаргах болсны учрыг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ахмед Гамал тайлбарласангүй.

Иракчууд Кувейт руу халдан довтолсонтой холбогдуулан 1991 онд Эр-Рияд болон Багдад хоорондын харилцаа зогсонги байдалд орсон юм. Түүнээс хойш 2015 оны дөрөвдүгээр сард Иракт суух анхны Элчин сайдаар Аль-Сабханыг томилж байжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ