ӨНӨӨДӨР: Хөрөнгийн биржийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цанг цохино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-26 05:23:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.30 цагт: Монголын Хөрөнгийн биржид тус биржийн хувьцааг анхлан арилжих цан цохих ёслол болно.

10.00 цагт: Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаантай.

10.00 цагт: Богд хааны ордонд музейд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 111 жилийн ойд зориулан "Богд Жавзандамбын судлал" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. 

12.00 цагт: УИХ-ын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдана. Мөн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Түр хорооны хуралдаан болно.

10.30 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд нүүрсний тээвэртэй холбоотойгоор 300 аж ахуйн нэгж, 22000 жолооч, 6000 ажилчны эрх ашиг хөндөгдөж буй талаар "Монгол туургатан" ачаа тээврийн холбоо ТББ-аас мэдээлэл хийнэ.

14.00 цагт: “Блью Скай” төвийн JADE танхимд П.И.Чайковскийн "Щелкунчик ба гайхамшгийн орон" балетыг “Степпе Арена”-д тоглох талаар мэдээлнэ. Тоглолтонд олон улсын балетын шагналт Монгол Улс болон БНСУ-ын шилдэг бүжигчид оролцоно. Утас: 9109-0045, 9911-7603, 8869-4040.




Холбоотой мэдээ