“Jerusalem Masters-2022” тэмцээнд Монголоос 5 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-20 13:53:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ жилийн сүүлчийн цуврал болох “Jerusalem Masters-2022” тэмцээн өнөөдөр Израиль улсын Иерусалим хотноо эхэлнэ.


Тус тэмцээн жүдочдод чансааны оноогоо дээшлүүлэх сүүлийн боломж бөгөөд энэ удаа 58 орны 367 жүдоч ур чадвар, хүчээ сорин өрсөлдөх юм.


Монгол Улсаас 48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг,48 кг-д ОУХМ Б.Баасанхүү, 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, +100 кг-д ОУХМ О.Цэцэнцэнгэл нар оролцох юм. Баг тамирчдаа дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва ахалж Израилын Иерусалим хотод очоод байгаа бөгөөд пүрэв гарагт шилдгүүдээ тодруулна.

Холбоотой мэдээ