АРХАНГАЙ: Аймгийн Засаг даргад Ц.Амаржаргалыг 60.5 хувийн саналаар дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-13 08:49:37
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ИТХ-ын ээлжит бус 9-р хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 8-нд хуралдаж, Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргын орлогч Ванчингийн Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлах тогтоолыг гаргасан байсан.

Монгол Улсын Ерөхий сайд татгалзсанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 11 дүгээр хуралдааныг энэ сарын 12-нд зарлаж, аймгийн Засаг даргын асуудлыг хэлэлцсэн юм. Уг хурал 12 дугаар сарын 12-ны өдөр 14.00 цагт товлосон ч 22.24 цагт 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, үүрийн 05:50 цагт өндөрлөв.
Ээлжит бус 11 дүгээр хуралдааны үеэр аймгийн Засаг даргад нэр дэвшсэн Төлөөлөгч Ч.Мөнхбат, Төлөөлөгч Ц.Амаржаргал нарт хурлын дэгийн дагуу 39 төлөөлөгч нууц санал хураалтаар явуулсан.

Нууц санал хураалтын дүнд 23 Төлөөлөгчийн буюу 60,5 хувийн саналыг Ц.Амаржаргал, 15 Төлөөлөгчийн буюу 39,5 хувийн саналыг Ч.Мөнхбат авчээ. Хүчингүй саналын хуудас нэг гарсан байна.

Ийнхүү аймгийн ИТХ-ын ээлжит бус 11 дүгээр хуралдаанаас аймгийн Засаг даргад Ц.Амаржаргалыг 60.5 хувийн саналаар дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.
Холбоотой мэдээ