ХААН банкны үнэт цаасыг бүртгэж, анхдагч зах зээлд арилжихыг зөвшөөрлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ны
ээлжит хуралдаанаар “ХААН
банк” ХХК-ийн олон нийтэд гаргаж буй хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, анхдагч
зах зээлд арилжихыг зөвшөөрлөө.
Ингэснээр ХААН банк нь банкны салбарын шинэчлэлийн хүрээнд олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болох ажиллагаагаа хэрэгжүүлж буй банкны системд нөлөө бүхий 3 дахь банк болж байна. Тодруулбал, УИХ-аас баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, банк, санхүүгийн салбарт хэрэгжиж буй томоохон шинэчлэл амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл болж байна.
“ХААН банк” ХХК нь
банкны салбарын нийт активын 30 гаруй хувийг бүрдүүлдэг байна. Нийт актив, өөрийн хөрөнгийн хэмжээгээр
системийн банкууд дундаа хамгийн томд тооцогддог, банк, санхүүгийн салбарт үйл
ажиллагаа явуулж буй ууган банкны нэг юм. Тус банкны нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах
ажиллагаа (IPO) хэрэгжсэнээр:
- зах зээлд чанартай, хөрвөх чадвар өндөр санхүүгийн шинэ
бүтээгдэхүүний тоо нэмэгдэх,
- хөрөнгийн зах зээлээр дамжуулан иргэд, олон нийт сул
чөлөөтэй мөнгөн хөрөнгөө арвижуулах,
- улмаар хөрөнгийн зах зээл идэвхжиж, үнэт цаасны арилжаа,
хөрвөх чадвар өсөх чухал ач холбогдолтой юм гэдгийг СЗХ-ноос мэдээллээ.