Ази тивийн АШТ-ээс Ц.Баярхүү 3 алт, 1 мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-08 12:14:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ахмадын М-2 ангиллын эрэгтэйчүүдийн +120 кг-д Ц.Баярхүү нийлбэр дүнгээр 590 кг-ыг өргөж алтан медаль хүртэв.


Тэрбээр суултын төрөлд 190 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж алт, таталтын төрөлд 230 кг-ыг татаж алтан медалийн эзэн болсон байна.


Тивийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 2-8-нд болж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн 12 тамирчин өрсөлдөж байна.

Холбоотой мэдээ