ХӨВСГӨЛ: Газар хөдлөлт малчдад сул мэдрэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-08 09:48:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын зүүн урд зүгт өглөөний 7 цаг 59 минутад 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөв. 

Тухайн цэгт ойрын өдрүүдэд нийт 3 удаагийн газар хөдөлж байгаа бөгөөд Ар голын орчим өвөлжиж буй айл өрхүүдэд сул мэдрэгдсэн байна.

Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш хүчтэй 30 удаа газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тус аймгийн Цагааннуур, Хатгалын өргөн зурвасын газар хөдлөлтийн станцад 2022 оны 12 сарын байдлаар 0,1 магнитудаас дээш газар хөдлөл 12250 удаа бүртгэгдсэн гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

Холбоотой мэдээ