Нярайн эндэгдлийг бууруулахад тоног төхөөрөмжийн хүрэлцээ чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 12:15:41

Орхон аймгийн БОЭТ-ийн Эмгэг, нярайн тасаг инкубаторын гурван төхөөрөмжтэй боллоо. Үүнийг УИХ-ын гишүүн О.Содбилэг “Эрүүл хөгжилтэй Эрдэнэтийн хүүхдүүд” хөтөлбөрийн  хүрээнд нийлүүлсэн юм. Нийт таван төрлийн есөн төхөөрөмж өгчээ.

Тус эмнэлэгт нярайн гурван инкубатор байдаг бөгөөд энэ нь зарим үед хүрэлцдэггүй ажээ. Учир нь Орхон аймагт жилд 2000 гаруй хүүхэд төрдөг. Үүний зургаан хувь нь дутуу төрдөг бөгөөд нас баралтын 70 хувийг эзэлдэг байна. Тэгвэл инкубаторын аппараттай болсноор олон хүүхдийн амийг аврах боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал, тус эмнэлэг инкубаторын таван төхөөрөмжтэй боллоо.

УИХ-ын гишүүн О.Содбилэг тойрогтоо хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд нийт 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд