Poddubny Wrestling League тэмцээнд М.Лхагвагэрэл, Т.Тулга нар оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-28 14:29:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Киргизстаны нийслэл Бишкек хотноо 12 дугаар сарын 20-нд чөлөөт бөхийн Poddubny Wrestling League /PWL-3 тэмцээн болно.


Тэмцээн World Series системээр дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдааны журмаар явагдаж шилдгийг шалгаруулах юм. Тус тэмцээнд олимпын аварга, ОХУ-ын Заурбек Сидаков, Заур Угуев, олимпын медальт ОХУ-ын бөх Артур Найфонов, Ираны Амир Заре, Киргизийн Мээрим Жумназарова, Жоламан Шаршенбеков, дэлхийн аварга, Армены бөх Малхас Амоян болон манай ДАШТ-ий хос медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Төмөр-Очирын Тулга нар байх аж.





Холбоотой мэдээ