А.Чингүүн Дэлхийн цомын аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-28 13:45:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Гараар штанг таталтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд Киргизстан улсын Бишкек хотноо боллоо.


Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн өрсөлдсөн А.Чингүүн 75,5 кг-ыг гараар татсанаар алтан медаль хүртэж, Монгол Улсын Төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр тус тэмцээнд ганцаараа оролцсон бөгөөд уг төрөлд Монгол Улсын хүнд жингийн дээд амжилтыг эзэмшдэг юм байна.



Холбоотой мэдээ