Монголын сагсанбөмбөгчид дараагийн шатанд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-15 08:20:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо Монголын шигшээ баг 3 хожил, 1 хожигдолтой хэсэгтээ 2 дугаар байрт шалгарлаа.


Монголын шигшээ хэсгийн сүүлийн тулаанаа 2 америк легионероор хүчээ зузаатгасан Тайландын хүчирхэг багийн эсрэг хийж, эцсийн мөч хүртэл тэнцүүхэн үзсээр 109:105-аар хожигдлоо.


Багийн ахлагч Б.Билгүүн 31 оноогоор бүх тоглогчийг тэргүүлсэн бол Т.Санчир 23, А.Ананд 20, О.Энхбаатар 11 оноо авсан юм.


Дөрөвдүгээр үеийн төгсгөлд Монголын шигшээ оноог барьж, бүр илүү гарсан ч тайландчуудын 3 дараалсан холын шидэлт байндаа тусч, тулааны хувь заяаг өөрийн талд шийдэж орхив.


Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо Монголын шигшээ баг 3 хожил, 1 хожигдолтой хэсэгтээ 2 дугаар байрт шалгарлаа.


Энэхүү D хэсгээс Тайланд, Монгол, Малайзын шигшээ цааш шалгарсан бөгөөд тэд урьдчилсан шатны сүүлийн даваанд Гуам, Хонконг, Сингапурын хамт нэг хэсэг болон өрсөлдөх юм. Улмаар эдгээр 6 багаас эхний 4 нь 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох  эрхтэй болно.



Холбоотой мэдээ