Өсвөрийн тамирчид ДАШТ-ээс 2 алт, 4 мөнгөн медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөр үеийн охидын жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид ням гарагт 2 алт, 4 хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, Баялаг дэвжээний
бөх О.Номин-Эрдэнэ /шар бүс 48 кг-д/, Дорноговь Хилэнц дэвжээний тамирчин Б.
Алимцэцэг /саарал бүс 80 кг-д/ нар алтан медалийн эзэд болсон бол Өмнөговь Говь
пантера дэвжээий тамирчин М.Урангоо /саарал бүс 40 кг-д/, Гаруда Дархан цааз
академийн Н.Тэнүүн /саарал бүс 36 кг-д/, Архангай аймгийн тамирчин У. Энхмэнд /саарал
бүс 52 кг-д/, Баялаг дэвжээний тамирчин Б.Байгалмаа /шар бүс 63 кг-д/ нар мөнгөн
медаль хүртсэн юм,
Өнөөдөр жюү жицүгийн
ДАШТ-ий хөвгүүдийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.