Өнөөдөр Монголын сагсанбөмбөгчид, Тайландын хүчтэй багтай тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-14 08:41:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.


Монголын шигшээ баг өчигдөр 3 дахь тоглолтоо Вьетнам улсын шигшээ багтай хийж 88:77-гоор хожиж, дараагийн шатанд шалгаран тоглох болзлоо хангалаа.


Монголын шигшээ баг эхний тоглолтоо Малайзын шигшээ багийн эн тэнцүүхэн тоглолтын төгсгөлд 94:92-оор хожиж гараагаа эхлүүлсэн бол 2 дахь тоглолтоо Таитигийн шигшээ багтай хийж 91:62-оор илүүрхэн хожоод байлаа. Ийнхүү 3 хожилтой өнөөдөр D хэсгийг тэргүүлж яваа Тайландын шигшээ багтай тоглож хэсгээ тэргүүлэх эсэхээ шийднэ.









Холбоотой мэдээ