Улаанбаатарт болох Зүүн Азийн наадмын бэлгэдлийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-09 15:53:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын хүүхдийн ордонд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлгэдлийг ЕБС-ийн сурагчдад танилцуулах ёслолын үйл ажиллагааг тус наадмыг Зохион байгуулах хороо /ЗБХ/-ноос зохион байгуулав.

 

Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах Зүүн Азийн залуучуудын наадам нь 2023 оны 8 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд үргэлжилж спортын 12 төрлөөр шилдгүүдээ тодруулах юм.

 

Энэхүү үйл ажиллагааны эхэнд МХО-ы бүжгийн дугуйлангийн сурагчид “Black mambo K-POP бүжгээ хүрэлцэн ирсэн сурагчдад толилуулсан бөгөөд дараа нь “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын 12 спортын төрлийг үзүүлсэн дүрс бичлэгийг үзүүлсэн.

 

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлгэдэл /Маскот/ танилцуулах үйл ажиллагааг нээж тус наадмыг ЗБХ ХК-ийн Гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр үг хэллээ.

 

Энэхүү бэлгэдэл танилцуулах үйл ажиллагаанд ЕБС-ийн олон зуун сурагчдаас гадна хүндтэй зочдоор НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Б.Мөнгөншагай, Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга Ц.Цогтбаатар, холимог тулааны тамирчин Б.Баттөр /Ангууч/, Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлгэдлийг зурсан зураач Э.Төвшинтөр, хүүхэлдэй урлаач Б.Бямбацэрэн, МХО-ы Дуулаачийн болон бусад дугуйлангийн сурагчид оролцсон юм.

 

Мөн энэ үеэр хүрэлцэн ирсэн хүүхдүүдийн дундаас / үзэгч хүүхдүүдийн суудалд азтан байгаа аж/ тодруулж, тусгайлан бэлтгэсэн шагналыг гардуулсан юм.






















     

Холбоотой мэдээ