ЗАВХАН: Малын тэжээл тариалалт өмнөх оноос нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-04 17:36:38

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг 2560 га-д тариалалт хийж, 1460 га-аас 752 тн улаан буудай хураан авчээ.

Аймгийн хэмжээнд 3603 га-д малын тэжээл тариалснаас 4722 тн тэжээл хураан авчээ. Харин 211.8 га-д төмс тариалж 1501 тн төмс, 1966 га-д хүнсний ногоо тариалснаас 1204 тн хүнсний ногоог хураан аваад байна.

Завхан аймаг малын тэжээлийн тариалалтыг өмнөх жилээс 3.2 дахин нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жилээс газар тариалангийн аймгийн таван жилийн төлөвлөгөөг боловсруулж 24 сумыг бүсчлэн хөгжүүлэхээр зорилт тавьсан. Тухайлбал газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй хувь хүн, малчин, аж ахуйн нэгжүүдэд техникийн хангамж муу байна. Тиймээс сумдыг бүсчилж техникийн парк байгуулах, газар тариалангийн техник тоног төхөөрөмжийн дэмжлэгийг 11 суманд олгоод байгаа талаарх мэдээллийг аймгийн ХХААГ-аас өглөө.



Холбоотой мэдээ